Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 9 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
2024 оны 9 дүгээр сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг, Эрдэнэбулган, Цагаан-Үүр орчмоор 1.8-4.9 градус, бусад нутгаар 5.0-8.1 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Алаг-Эрдэнэ, Цагааннуур, Цагаан-Уул, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө -12...+8 градус, өдөртөө -1...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -8...+11 градус, өдөртөө +1...+21 градус дулаан байсан бол 27-ноос нийт нутгаар хүйтэрч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -1... -12 градус хүйтэн, өдөртөө -1...+18 градус, бусад нутгаар шөнөдөө +1...-7 градус, өдөртөө +1...+21 градус дулаан байв.
Тунадас: 22-нд Мөрөн, Цэцэрлэг, Баянзүрх, Эрдэнэбулган, Галт сумдаар 0.0-0.4 мм, 25-нд Цагааннуурт 0.8 мм, 26, 30-нд нутгийн зүүн ба хойд хэсгээр 0.0-0.6 мм, 27, 28-нд нийт нутгаар 0.0-11.0 мм, 29-нд ихэнх нутгаар 0.0-7.0 мм бороо, цас, нойтон цас (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Цэцэрлэг, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогох, Галт, Ханх сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Цагааннуур суманд олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 2-12 метр, зарим нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэв.